Tuesday, 27 March 2012

Kiwi Capiroska


Орц: 6 порц

* 2 стакан арилгаад жижиглэн хэрчсэн киви
* 12 ш гааны навч (mint leaves)
* 2 амны халбага сахар
* 3 ш ногоон нимбэг, шүүсийг нь шахсан (limes)
* 2 стакан водка
* 2 стакан тоник (tonic water)
* мөс

чимэглэхэд:

* 1 ш киви, арилгаад нимгэлэн хэрчсэн

Бэлтгэх нь:

1. 6 стакан байрлуулаад стакан бүрийг 1/3 стакан жижиглэн хэрчсэн кивигээр дүүргээд 2 ш  гааны навч, 1 амттаны халбага сахар мөн ½ ногоон нимбэгний шүүс нэмнэ.
2. Хундага бүрийн орцуудыг нүдүүрний тусламжтайгаар холино.
3. Хундгуудаа мөсөөр дүүргээд стакан бүр дээр 1/3 стакан архи 1/3 стакан тоник нэмнэ.
4. Хутгаад нимгэлэн хэрчсэн кивигээрээ чимэглээд сервислэнэ.

Эх сурвалж

Friday, 9 March 2012

Туна загастай гоймонгийн салат

Орц:

* 1 уут гоймон
* 1  1/2 стакан майонез (вкусандаа тааруулан 2 хүртэл стаканыг хэрэглэж болно)
* 1 ш том лаазтай усанд дарсан туна загас
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага перц
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 3 иш Celery
* 1ш жижиг шар эсвэл улаан сонгино
* 1/2 нимбэгний шүүс

Бэлтгэх нь:
  1. Гоймонгоо зааврын дагуу чанаад шүүн хөргөнө.
  2. Ногоонуудаа жижиглэн хэрчинэ. Туна загасаа задлаад шүүнэ.
  3. Бүх орцоо холиод сервислэхэд бэлэн болно.

Wednesday, 29 February 2012

Цитрон цай (Юужа чай)


Орц:

* 4 ш цитрон (citrons), цитроны оронд 4 ш жүрж, 5 ш нимбэг эсвэл ногоон нимбэг (lemons or limes), 2 жижиг бирсүүт жүрж (grapefruit) зэрэг цитрусны төрлийн жимсүүдийг хэрэглэж болно
* хагас стакан зөгийн бал
* 1 1/2 стакан сахар

Бэлтгэх нь:

  1. Жимснүүдээ угаагаад арилган цагаан эдийг салгаад үрийг гаргаж бэлтгэнэ.  
  2. Хальсаа нимгэлэн хэрчээд, цагаан эдийг нь салгаж бэлтгэсэн жимсээ хумс хумсаар нь салгаж өгнө.
  3. Жимс болон хальсан дээрээ сахараа нэмээд хутган нийцүүлээд таглаж өрөөний темпратурт сахарыг хайлтал 4 орчим цаг байлгана.
  4. Эцэст нь зөгийн балаа нэмээд таглаатай шилэн саванд цайгаа хийгээд сайтар таглан хөргөгчинд 7 хоног байлгаад хэрэглэхэд бэлэн болно.
  5. Ингэж бэлтгэсэн цитроны цай жимсний чанамал маягтай болдог бөгөөн нэг амны халбагийг нэг аяга халуун эсвэл хүйтэн усанд уусган хэрэглэнэ.
Эх сурвалж

Monday, 5 December 2011

Тахианы яктори


Орц:

* 1 стакан мирин ( mirin)
* 1/3 стакан сакэ (sake)
* 1/2 стакан сахар
* 2 амны халбага нухсан цагаан гаа (ginger)
* 2 амттаны халбага нухсан сармис (garlic)
* 1/4 стакан цуу
* 900 гр тахианы гуяне цул мах, 3 см куб болгож хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Жижиг саванд мирин, сакэ, сахар, цагаан гаа, сармис, цуугаа холиж нийцүүлнэ. Сахараа хайлтал ойролцоогоор 8 минут ширүүн гал дээр буцалгана. Гал дээрээс аваад хөргөнө.
  2. Тахиагаа томхон саванд хийгээд буцалгаж бэлтгэсэн амтлагчаа нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлээд хөргөгчинд хийн 1-3 цаг амраана.
  3. Тахиагаа шорлож (хулсан шор хэрэглэх бол шорнуудаа хүйтэн усанд хийн 30 минут байлгана) бэлтгээд ил галаа халаана. Үлдсэн, тахиа амталсан соусаа зөөлөн гал дээр тавин өтгөртөл нь 15 минут буцалгана.
  4. Өтгөрүүлсэн соусаа багсны тусламжтайгаар тахиан дээрээ түрхэнгээ хааяа хааяа эргүүлэн тахиагаа болтол шараад үлдсэн соусыг жижиг саванд хийн тахианы хамтаар сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday, 23 November 2011

Зөгийн балтай бялуу (Наполеон гэж бас хувилбар бий)


Орц:

* 3 өндөг
* 300 гр элсэн чихэр
* 250 гр маргарин эсвэл масло

* 3 амны том халбага зөгийн бал (бараан өнгөтэй бол зүгээр)
* 1 жижиг халбага хүнсний сода
* 400 гр хамгийн нарийн ширхэгтэй цагаан гурил

Кремд орох зүйл

* 250 гр масло
* 1 сгущенное молоко (өтгөрүүлсэн сүү)


Хийх арга:

  1. Юуны өмнө молокогоо усанд хийж 2 цаг чанана.
  2. Дараа нь плиткан дээр томхон саванд ус хийж тавиад дотор нь багтах жижиг саванд бялууны зуурмагаа бэлдэнэ. Өөрөөр хэлбэл хөрөнгөө шууд гал дээр биш, усаар халааж бэлдэнэ гэсэн үг. 
  3. Жижиг савандаа эхлээд маргаринаа хийж хайлуулаад дараа нь элсэн чихэр, зөгийн бал, өндөг, гурил, сода зэргээ хийж байнга хутгана. Миксердэж болно. Сайтар хутгаж алтлаг боровтор өнгөтэй болсны дараа плиткаа унтраана.
  4. Зуурмаг нь шингэвтэр, халбагаар хутгаж болохоор, урсах байдалтай байдаг. Тиймээс гараар зуурах хэрэггүй. Зуурмагтай саваа халуун усан дотроо байлгаж байж болно (хөрвөл өтгөрөөд хатуурч магадгүй учир).
  5. Энэ хооронд шарах шүүгээгээ (дуковка) 170 градуст халаана.
  6. Листэн дээр юм жигнэхэд хэрэглэдэг тусгай цаасаа ирмэгээс нь илүү гаргаж дэвсээд хөрөнгийнхөө 1/3-ийг асгаж ирмэгийг нь хүртэл жигд тараагаад халсан шарах шүүгээндээ хийгээд 7-10 мин. болгоод алтлаг бор шаргал өнгөтэй болохоор нь гаргана.
  7. Гаргаж хавтгай юман дээр эргүүлж тавьж байгаад цаасыг нь хуулж аваад хөргөнө. Энэ байдлаар үлдсэн 2 хэсгийг жигнэнэ.
  8. Чанасан молоко (өтгөрүүлсэн сүү)-гоо хүйтэн усанд хийж хөргөнө. Хэрвээ урьд өдөр нь чанасан бол ингэж хөргөх албагүй нь ойлгомжтой. Чанасан молоко бор өнгөтэй карамел маягтай болсон байна.
  9. Молокогоо задлаад өөр саванд хийж дээрээс нь масло хийгээд жигд бөөгнөрөлгүй болтол нь миксердэж крем бэлдэнэ.
  10. Хөргөсөн хавтгай корпуснуудаа дундуур нь хувааж нийт 6 ширхэг болгоод нэг жигд хэмжээгээр захалж өөлж, гарсан өөдөснүүдийг нунтаглаж дараа нь тортоо бүрэхэд хэрэглэнэ. Бялуу гонзгой дөрвөлжин хэлбэртэй болно гэсэн үг.
  11. Корпус тус бүр дээрээ кремээ түрхэж давхарлан тавьсаар үлдсэн кремээр тортоо нийтэд нь дээгүүр нь болон эргэн тойрон түрхэнэ. Тортны захаар бэлдсэн нунтагаа мөн эргэн тойрон түрхэж наана. Мөн самранд дуртай бол хушганы самар нунтаглаад дээгүүр нь цацаж наана. Ингээд торт бэлэн болно. Нэг хонуулах юм уу доод тал нь 3 цаг хөргөгчинд байлгавал крем нь шингэж торт зөөлрөн жинхэнэ амт ордог.
Бялуу амттай байх болтугай!

Жороо хуваалцсан Мянгаа эгчдээ баярлалаа.

Tuesday, 8 November 2011

Бөөрөлзгөний варенье (Raspberry marmalade)

Орц:

* 800 гр бөөрөлзгөнө, хөлдөөсөн
* 1 стакан сахар
* 1 нимбэгний шүүс
* 1/4 стакан эрдэнэшишийн цардуул

Бэлтгэх нь:
  1. Бөөрөлзгөнүүдээ блендэрдээд шүүн дунд зэргийн сав руу хийнэ.
  2. Бусад орцоо нэмээд өтгөртөл нь хааяа хааяа хутган (таглалгүйгээр) ойролцоогоор 45-60 минут буцалгана.
  3. Болсон чанамалаа таглаад хөргөгчинд хийн хөргөнө.

Monday, 3 October 2011

Кактуги-редискны кимчи (kkakdugi)


Орц:

* 1800 гр дайкон редиск, хоёр үзүүрийг аваад арилгаад угааж, 2.5 см куб хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 2 амны халбага давс
* 2 амны халбага сахар
* 2 амны халбага нухсан сармис (5-6 хумс сармис)
* 1 амттаны халбага нухсан цагаан гаа (ginger)
* 4 ш ногоон сонгино, үндэсийг аваад угааж жижиглэн хэрчсэн
* 1/4 стакан загасны соус (fish sauce) эсвэл цуу
* 2/3 стакан улаан чинжүү (hot pepper flakes), хэт халуун кимчи хүсэхгүй бол чинжүүний хэмжээг 1/4 стакан болгож багасгана
* 1/3 стакан редискны шүүс

Бэлтгэх нь:
  1. Хэрчиж бэлтгэсэн редискээ давс сахартай холиод 30 минут байлгана.
  2. Редискнээс ялгарсан шүүсийг өөр нэг сав руу авна. Мөн шүүснээс 1/3стаканыг салгаж аваад, чинжүү, загасны соус, сонгино, сармис, цагаан гааг нийцүүлэн хутгаж кимчиний соус бэлтгэнэ.
  3. Бэлтгэсэн соусаа редискэн дээрээ нэмээд сайтар хутган нийцүүлээд ариутгасан шилэн саванд дээрээс нь даран сайтар шахаж хийгээд өрөөний темпратурт 12-24 цаг байлгаж исгэнэ. Кимчи иссэний дараа хөргөгчинд хадгална.